20

ЖИЛ КОМПАНИЙ ТҮҮХ

"Их Монгол Кредит" ББСБ нь 2003 онд Монгол банкны эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Бид өдгөө 2300 орчим харилцагчтай болж, тогтвортойгоор 20 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Бид харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн дэвшилтэт технологи ашиглан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, мэргэжлийн өндөр төвшинд үйлчилгээ үзүүлж, харилцагчдын итгэл даахуйц түнш болсон билээ.
                Манай байгууллага нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банк санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах, Олон улсын стандартад хүрэх, харилцагчдадаа санхүүгийн үйлчилгээнүүдийг цаг алдалгүйгээр, найдвартай, хурдан шуурхай хүргэхээр зорилго тавин 2011 оноос Санхүүгийн Зохицуулах Хорооноос гурван төрлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг авч, үйл ажиллагаагаа тогтмол сайжруулан ажиллаж байна.
Бид сар бүр санхүү зохицуулах хороонд санхүүгийн тайлангаа цаг хугацааны хоцрогдолгүйгээр гаргаж өгч, тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажилладаг.
Мөн цахим төлбөр тооцоо мөнгөн гуйвуулгын үйлчилгээний мэдээ тайланг Монгол банканд 24 цагийн дотор мэдээлж ажиллаж байна.  

Алсын хараа

Бид харилцагчдадаа урт хугацааны оновчтой шийдэл, үнэ цэнийг бүтээж салбартаа тэргүүлэгч байна.

Бид мэргэшсэн хамт олны бүтээлч хандлагаар санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг ухаалаг, хүртээмжтэй шийдэл ашиглаж ,  тасралтгүй хөгжүүлэн  харилцагчдадаа хүргэж, урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэнэ.

  • Харилцааны өндөр соёлтой
  • Харилцагчдынхаа найдвартай түнш
  • Эерэг Хандлагатай
  • Эвсэг Хамт олон

Бидний зорилго таны амжилт!

1631+

Харилцагч /иргэн/

739+

Харилцагч /ААНБ/

3.3+

Зээл олголт /тэрбум/

18

Туршлага /жил/

2

Салбар нэгж

Компанийн түүх

2003
Монгол банкнаас ББСБ шинээр үүсгэн байгуулах эрхээ авлаа. 
2011
СЗХ-с цахим төлбөр тооцоо мөнгөн гуйвуулгын эрх авч шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг  нэвтрүүлсэн.
2013
Үйл ажиллагаа өргөжин тэлж, харилцагчийнхаа цаг хугацааг хэмнэн харилцагчдадаа улам ойртох зорилгоор худалдаа үйлчилгээний төвлөрсөн бүс болох Баянзүрх дүүрэгт шинэ салбар нэгжээ нээлээ. 
2014
БЗД салбар шинэ оффистой болж “Их монгол төв”-д нүүн орсноор тав тухыг хангасан шинэлэг оффист үйлчлэх боломжийг бүрдүүлсэн.
2017

ББСБ-уудын холбоонд гишүүнээр элслээ.

2018
Харилцагчдын итгэлийг олсон Банк санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагааны цар хүрээгээр томоохон ББСБ-уудын нэг болж чадлаа. 
2020
Ковид -19 цар тахлын хүрээнд хөл хорионд ч хэвийн үйл ажиллагаагаа хадгалж, харилцагчдадаа үйлчилгээг хүргэсэн. 
2021
Зээлийн үйлчилгээг идэвхжүүлж, урт хугацаанд хамтран  ажилласан харилцагчдадаа урамшуулал зарлах гэж байна.
2022
IkhMongolCredit аппликейшнээр дамжуулан онлайн зээлийн үйлчилгээг нэвтрүүлсэн.
2023
IkhMongolCredit аппликейшнээр дамжуулан хуваан төлөх үйлчилгээ үзүүлж эхлэхээр төлөвлөсөн байна.