ХАРИЛЦАГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ

Манай ББСБ нь таны хувийн нууцыг хамгаалах, таны хувийн мэдээллийг хамгаалах эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ нууцлалыг нэн тэргүүнд хангах үүрэгтэй.
Манай ББСБ нь таны хувийн нууцыг хамгаалах, таны хувийн мэдээллийг хамгаалах эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ нууцлалыг нэн тэргүүнд хангах үүрэгтэй.
1. Зээлдэгч нь түүний өгсөн аливаа мэдээ мэдээллийг Зээлийн эрх нээх эсэх болон зээлийн хүсэлтийг шийдвэрлэхтэй холбоотойгоор дараах зорилгоор хэрэглэх зөвшөөрлийг Их Монгол Кредит ББСБ ХХК-д олгож байна. Үүнд:
- Зээлийн гэрээний нөхцөлд автоматаар мэдээллийг оруулах;
- Зээлжих оноог тогтоох болон зээлийн эргэн төлөлт хэвийн байх эсэхэд хяналт тавих зорилгоор түүний регистрийн дугаарыг ашиглан зээлийн түүхийг Зээлийн мэдээллийн сангаас татан авах;
- Харилцагчийн зээлжих оноог сайжруулах зорилгоор хандалтын түүх, зээлийн төлөлт нь системд хадгалагдах;
- Үйлчилгээний чанар, нөхцөлийг сайжруулах зах зээлийн судалгаа шинжилгээ хийх;
2. Харилцагч нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна Харилцагчид тавигдах шаардлага шинэчлэгдэж, өөрчлөгдсөн тохиолдолд түүний өгсөн мэдээллийг тухайн шинэчлэгдсэн шаардлагыг хангаж буй эсэхийг тогтоох зорилгоор хэрэглэхийг хүлээн зөвшөөрч байна.
3. Мэдээлэл цуглуулах, ашиглах - Манай Үйлчилгээг ашиглах явцад илүү сайн туршлага хуримтлуулахын тулд бид таны байршил гэх мэт тодорхой хувийн мэдээллийг өгөхийг шаардаж болно. Бид мэдээллийг хадгалах бөгөөд энэхүү нууцлалын бодлогод заасны дагуу ашиглах болно.
4. Их Монгол Кредит ББСБ ХХК нь харилцагчийн мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах бөгөөд тухайн мэдээллийг бусдад задруулах, түүнчлэн 1 болон 2 дахь хэсэгт заасан зорилгоос өөр бусад зорилгоор ашиглахыг хатуу хориглоно.
5. Монгол улсын хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас талуудын хоорондын харилцаа болон нөгөө талтай холбоотой аливаа мэдээ, мэдээллийг гаргаж өгөхийг шаардсан эсхүл хуулиар нууцлахыг хориглосон болон нэгэнт олон нийтэд ил болсон мэдээ, мэдээллийн хувьд нууц хадгалах үүрэг хүлээхгүй.