ИРГЭД, ОЛОН НИЙТЭД АНХААРУУЛАХ НЬ

ИРГЭД, ОЛОН НИЙТЭД АНХААРУУЛАХ НЬ

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно” гэж заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх банк бус санхүүгийн байгууллага нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр байгуулагддаг. Мөн хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.6-д “цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ...”-г банк бус санхүүгийн үйл ажиллагаанд хамааруулахаар хуульчлагдсан байдаг. Тусгай зөвшөөрөлгүйгээр тус үйлчилгээг эрхэлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 11.6.1-д “Хадгаламж, зээл, төлбөр тооцооны, эсхүл хуульд заасны дагуу зөвшөөрөл, тусгай зөвшөөрөлтэй явуулах санхүүгийн бусад үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр, эсхүл хууль бусаар явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
Иймд олон нийтийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос улирал бүр тусгай зөвшөөрөлтэйгөөр цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхэлж буй этгээдүүдийн жагсаалтыг тогтмол шинэчлэн өөрийн цахим хуудаснаа нээлттэй мэдээлдэг. Үүнд:

 
  1. “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК
  2. “Их монгол кредит ББСБ” ХХК
  3. “Ирээдүй инвест ББСБ” ХХК
  4. “Хатан сүлд ББСБ” ХХК
  5. “Шинэ төгрөг ББСБ” ХХК
  6. “Нэт капитал финанс корпораци ББСБ” ХХК
  7. “Нарансансар ББСБ” ХХК
  8. “Эксклюзив чэнж ББСБ” ХХК
  9. “Мобифинанс ББСБ” ХК
  10. “Жи Эс Би капитал ББСБ” ХХК
  11. “Ард Кредит ББСБ” ХК
  12. “Дижитал маркет ББСБ” ХХК
  13. “Инвестос ББСБ” ХХК
  14. “Оорцогийн Хөндий ББСБ” ХХК
  15. “Гүмүда финанс ББСБ” ХХК
  16. “Файнэншилтрипл групп ББСБ” ХХК
  17. “Мониполо ББСБ” ХХК
  18. “Лэндмн ББСБ” ХК
  19. “Гялс кредит ББСБ” ХХК
  20. “Соломон инвестментс ББСБ” ХХК
  21. “Паблик кредит ББСБ” ХХК
  22. “Ти финанс ББСБ” ХХК
  23. “FSOS NBFI” LLC
  24. “Даш Кредит ББСБ” LLC
  25. “Сайн финанс энд трансфер ББСБ” ХХК
  26. “Прайм файнаншиал холдингс ББСБ” ХХК
  27. “Сам Нор ББСБ” ХХК
  28. “Түгмэл ББСБ” ХХК
  29. Эм Пи Эс Си ББСБ ХХК
  30. “И Эс Эй финанс ББСБ” ХХК
  31. “Инвескор хэтэвч ББСБ” ХК

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

  • Хуваалцах: