Валют арилжаа

Бид валют арилжааг дотоодын болон олон улсын зах зээл дээр идэвхитэй хийдэг бөгөөд арилжааны эргэлтийн хэмжээ, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж буй байдал, харилцагчдад түгээдэг мэдээ мэдээллийн хэмжээ зэргээрээ дотоодын банкуудыг тэргүүлэх байр суурьтай ажиллаж байна. Цаашдаа ч харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр санаачилж ажиллах болно.
Одоогоор бид USD, EUR, JPY, GBP, HKD, RUB, CNY, KRW, SGD гэсэн 9 валютаар чөлөөтэй арилжаа хийж болох бөгөөд үүнээс гадна валютын ханшийн эрсдэлээс хамгаалах своп, форвард хэлцлийг хийх боломжтой.
Хэрвээ та өндөр дүнтэй арилжаа хийх, валютын арилжаатай холбоотой асуух зүйл гарах, дээр дурдсан тайлангуудаас хүлээж авдаг болохыг хүсвэл арилжааны дилерүүдтэй шууд холбогдож болох бөгөөд бидний зүгээс танд туслахдаа баяртай байх болно.
Арилжаа хийхэд анхаарах зүйлс:

  • Өндөр дүнтэй арилжаа: 25 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний болон үүнээс бага дүнтэй валют арилжааг зарласан ханшаар шууд хийх боломжтой.
  • Валют арилжааг зөвхөн бэлэн валютаар арилжина.
  • Валют нь үндсэн тэмдэглэгээ, наалт нь ашиглаж болохуйц холбогдох хууль журмын дагуу хүчин төгөлдөр байна.